МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ САНАЛАА ӨГЛӨӨ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн БЗД-ийн 25 дугаар тойргийн хорооны 26-1 дүгээр хэсэгт саналаа өглөө. Энэ хэсэгт 2,636 сонгогч бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь 40-44 насныхан байна. 11.00 цагийн байдлаар ирц 19 хувьтай, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 13 хүн саналаа өгчээ.

Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван, ирц сайн байгаа нь иргэд хариуцлагатай байгаагийн илрэл гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн Монгол Улс анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байгааг дурдав.

Тэрээр иргэдийг эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих