Монголын Үндэсний шигшээ баг "Катар - 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Японы Осака хотноо Киргизийн багтай хийж 1:0-ээр хожлоо.
Монголын үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Масе Шүичи эхний тоглолтдоо 5 хамгаалагчтай хувилбарыг сонгон тоглуулсан нь үр дүнгээ өгч 34' минутад орсон О.Мижиддоржийн гоолыг эцсийн мөч хүртэл хамгаалж чадлаа.
Ийнхүү О.Мижиддоржийн Киргизийн хаалганд оруулсан гоол Үндэсний шигшээ баг 1993 онд дахин байгуулагдсанаас хойших 100 дахь гоол болж тэмдэглэгдэн үлдлээ.
Үндэсний шигшээ багийг дэмжин ажилласан PC mall & Hisense болон олон улсад тоглоход дэмжлэг үзүүлсэн Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам /Embassy of Japan in Mongolia/, Aero Mongolia LL, MIAT, Ard Insurance компани, байгууллага, хамт олонд Монголын хөл бөмбөгийн холбооноос талархал илэрхийлсэн юм.