Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцгаар, явуулаар санал авах ажиллагаа өнөөдөр 9.00 цагт сонгуулийн санал авах хэсгийн хороодод эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил олон нийтийг хамарсан "COVID-19" цар тахлын нөхцөлд эхэлж, халдварын улмаас эмнэлэгт болон гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч буйгаар онцлог болж байна.
СЕХ-ноос өнөөдөр мэдээлснээр улсын хэмжээнд халдварт өртөж эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад хэвтэн эмчлүүлж байгаа болон халдварын голомтод ажиллаж буй нийт 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Тодруулбал:
- эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн санал өгөх боломжгүй 11 800 иргэн,
- халдварт өртсөн болон голомтод ажиллаж буй нийт 7051 хүн бүртгүүлжээ.
Иймд мэдээллийн хуудас, саналын хайрцгаар дамжин халдвар тархахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг СЕХ-ноос сануулан мэдээлж байна.
Зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ 25 мянга гаруй иргэн гаргажээ. Энд илүү нарийн дэглэм баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн хайрцгаар санал авч байна. Ийм иргэдийн санал өгөх хүсэлтийг хуулийн дагуу 6 дугаар сарын 1-5-нд урьдчилан авсан юм. Энд илүү нарийн дэглэм баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 9.00-20.00 цагт явагдана.