Сүүлийн 24 цагт 1267 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9631 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1267 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эдгээрийн 962 нь Улаанбаатар хотод, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Ингэснээр дотоодын нийт халдвар 66 977, эмнэлгээс шалтгаалсан халдвар 172, зөөвөрлөгдсөн 513, Улаанбаатарын нийт өвчлөл 59 357, орон нутгийнх 7620  болж байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт 40, Орхон аймагт 55, Булган аймагт 30, Хөвсгөл аймагт 9, Ховд аймагт 11, Төв аймагт 7, Архангай аймагт 19, Төв аймагт 22, Хэнтий аймагт 23, Дорнод аймагт 1, Сүхбаатар аймагт 30, Өвөрхангай аймагт  7, Говь-Алтай аймагт 16, Баян-Өлгийд 4, Ховд аймагт 5, Увс аймагт 9 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 67 710 боллоо. Харин  сүүлийн 24 цагт 632 хүн эмнэлгээс гарснаар нийт  54 713 хүн эдгэрчээ.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 61-73 насны 5 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт  318 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт 6423 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 133 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 506 нь хүнд, 1892 нь хүндэвтэр,  3892 нь хөнгөн гэж оношлогджээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  6233 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих