Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жингийн төрөлд Оросын бөх Яго Абуладзе алтан медалийн эзэн болжээ. Тэмцээн Будапешт хотод болж байна.
Финалын барилдаанд өдгөө 23 настай Оросын тамирчин Абуладзе Казахстаны оролцогч Гусман Кыргызбаевыг ялжээ.
Абуладзе 2020 оны Европын аваргын мөнгө, 2021 оны хүрэл медальтан юм.
Оросын жүдочид хамгийн сүүлд дэлхийн аваргын цол хүртсэн тохиолдол нь 2011 онд Парис хотод болсон тэмцээнд Тагир Хайбуллаев ялагч болсон явдал байв. Өмнө нь Оросын 5 тамирчин дэлхийн аварга болж байсан удаатай.
Спортын арбитрын шүүхийн хоригийн дагуу Оросын баг тамирчид 2022 оны 12 дугаар сарыг хүртэл дэлхийн аварга болон Олимпын наадамд үндэсний далбаан дор оролцож, үндэсний дууллаа эгшиглүүлэх боломжгүй юм. Дэлхийн аваргын тэмцээнд Оросын жүдочид тус улсын Олимпын хорооны далбаан дор оролцож, төрийн дууллын оронд Петр Чайковскийн хөгжим эгшиглэнэ.