Цахим визийн Evisa.mn системийг үйлчилгээнд нэвтрүүллээ

оруулсан Алсын Хараа

 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд, энэ сарын 1-нээс эхлэн Evisa.mn системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн тухай ГИХГ-аас мэдээлэв.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсаны дагуу Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэн болон хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан үйлчилгээ юм.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын виз зөвшөөрлийн цахим үйлчилгээний сайт өөрчлөгдсөн тул гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид eimmigration.mn сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авч болхоор болжээ.

Сэтгэгдэл бичих