Сүүлийн 24 цагт 1024 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9045 хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1024 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 883 нь нийслэлд,  хөдөө орон нутагт 140 тохиолдол бүртгэгдсэн бол 5 дугаар сарын 26-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Орон нутагт Орхон-Уул аймагт 11, Хөвсгөлд 6, Булганд 15, Сэлэнгэд 9, Хэнтийд 4, Төв аймагт 48, Дорнодод 3, Хөвсгөлд 6, Баянхонгорт 8, Өвөрхангайд 5,  Завханд 1, Увсад 18, Баян-Өлгийд 7 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  61 396 боллоо.

Мөн хугацаанд 535 хүн эмнэлгээс гарснаар нийт 51 983 хүн эдгэрчээ. Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр хоёр хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 288 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 4854 хүн эмчлүүлж байгаагаас 121 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд 2558 хүн хөнгөн,  1714 хүн хүндэвтэр, 461 нь хүнд байгаа аж. Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 4248 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих