Коронавируст халдварын 1143 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 7102 хүнд хийхэд 1143 тохиолдол эерэг нь батлагдлаа.

Үүнээс 1143 дотоодын халдвар, 1052 нь нийслэлд, хөдөө орон нутагт 91 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас мэдээлэв. Тухайлбал, Орхон-Уул аймагт 9, Дархан-Уулд 4, Хөвсгөлд 17, Булганд 8, Сэлэнгэд 1, Хэнтийд 4, Төв аймагт 56, Дорнодод 5, Архангайд 1, Баянхонгорт 1, Говь-Алтайд 5, Завханд 2, Ховдод 1, Увсад 26 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт 60 372 тохиолдол  бүртгэгдэж байна.

Мөн хугацаанд коронавируст халдвараар өвчлөөд эмчлүүлж байсан 419 хүн эмнэлгээс, 266 хүн гэрийн хяналтаас гарч нийт 685 хүн бүрэн эдгэрчээ. Харамсалтай нь халдварын нэн хүнд хэлбэрээр 3 хүн нас барснаар нийт 286 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 4727 хүн эмчлүүлж байгаагаас 122 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 2478 хүн хөнгөн, 1665 хүн хүндэвтэр, 462 нь хүнд байгаа аж.

Сэтгэгдэл бичих