Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 8618 хүнд хийхэд 790 тохиолдол эерэг нь батлагдлаа.
Үүнээс дотоодын халдвар 790, нийслэлд 681, хөдөө орон нутагт 109 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас мэдээлэв. Тухайлбал, Орхон-Уул аймагт 3, Дархан-Уулд 4, Хөвсгөлд 17, Булганд 8, Сэлэнгэд 2, Хэнтийд 9, Төв аймагт 5, Сүхбаатарт 38, Өвөрхангайд 7, Говь-Алтайд 2, Баян-Өлгий аймагт 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдвараар өвчлөөд эмчлүүлж байсан 159 хүн эмнэлгээс, 168 хүн гэрийн хяналтаас гарч нийт 327 хүн бүрэн эдгэрчээ. Харамсалтай нь халдварын нэн хүнд хэлбэрээр 44-85 насны долоон хүн нас баржээ.
Улаанбаатар хотын 30, хөдөөгийн 20 эмнэлэгт 4580 хүн эмчлүүлж байгаагаас 2403 хүн хөнгөн, 1613 хүн хүндэвтэр, 448 нь хүнд, 116 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.