Халдварын 927 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6026 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 927 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 829 нь нийслэлд  хөдөө орон нутагт 98 тохиолдол бүртгэгджээ. Увс аймагт 12, Орхон аймагт 8, Баян-Өлгий аймагт 7, Дархан-Уул аймагт 4, Төв аймагт 41, Хэнтий аймагт 2, Сүхбаатар аймагт 7, Архангай аймагт 2, Булган аймагт 7, Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  58 439 боллоо. Харин  682 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  50 436 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 4 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 276 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт  4475 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 112 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 436 нь хүнд, 1534 нь хүндэвтэр, 2393 нь хөнгөн гэж оношлогджээ.

Ойрын хавьтал болон энгийн иргэдийн өгсөн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч байгаа нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, илүү сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих