Коронавируст халдварын 891 тохиолдол батлагдаж, 4 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны мэдээгээр сүүлийн 24 цагт 7800 орчим хүнд хийсэн шинжилгээнээс коронавируст халдварын 891 тохиолдол бүртгэгдээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57 512 болов.

Эмнэлгээс шалтгаалах халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж буйг анхаарууллаа.

“COVID-19”-ийн улмаас 4 хүн нас баржээ. Халдвараар 32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй эндсэн байна.

Халдварын шинээр бүртгэгдэж буй тохиолдлууд нь ойрын хавьтлаас гадна энгийн амьдрал явж байсан, сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсийн дунд ч байгаа учир халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, вакцин хийлгэсэн гэж иргэд тайвширч болохгүйг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих