/TASS/. АНУ Беларусьтай байгуулсан агаарын орон зайг харилцан ашиглах тухай гэрээний хэрэгжилтийг түр зогсоож байгааг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэв.
Ирландын агаарын тээврийн “Ryanair” компанийн онгоцтой холбоотой үйл явдлын улмаас ийм шийдвэр гаргасан байна.
"АНУ 2019 онд Беларусьтай байгуулсан агаарын харилцааны гэрээний хэрэгжилтийг түр зогсоож байна" гэж Псаки хэлжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр тус улс Европын Холбоо болон бусад түнш, холбоотнуудтайгаа хамтран нисэх онгоцтой холбоотой үйл явдалд оролцсон гэж үзэж байгаа Беларусийн албан тушаалтнуудад авах хориг арга хэмжээг боловсруулж байгааг мэдээлсэн байна.
Вашингтон мөн Беларусийн төрийн өмчит есөн аж ахуйн нэгжид авсан хоригийг зургаадугаар сарын 3-наас эхлэн сэргээхээр болжээ.