АНЭУ-ын Дубай хотноо энэсарын 21-31-нд болж буй Ази тивийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана.
Ази тивийн аваргын төлөөх хагас шигшээ тулаан өчигдөр болж, манай 5 тамирчин хүчээ сорилоо. Тодруулбал, энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар Узбекистаны тамирчдыг ялсан бол 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар Киргизийн тамирчинг ялж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
Харин энэ өдөр 69 кг-д ОУХМ Б.Мишээлт Казахстанд, 49 кг-д ОУХМ О.Өнөболд Узбекистаны тамирчинд тус тус хожигджээ.