Монголын шигшээ баг Чех, Бразилын багт хожигдож олимпын эрх авч чадсангүй

оруулсан Алсын Хараа

Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээнд хүчээ сорьж байгаа Монголын эрэгтэй шигшээ баг, Чехийн багт 16:21-ээр хожигдлоо. Үүний дараа эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийж 10:18-аар хожигдсоноор олимпын эрх авах боломжгүй болов.

Тус тэмцээний эхний өдөр манай эрэгтэй баг тамирчид Польш, Туркийн шигшээг хожиж хэсгээ тэргүүлж байсан бол ийнхүү тэмцээнээс хасагдав.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг энэ сарын 26-30-нд үргэлжлэх тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан.

Тэмцээний А хэсгийг Польш дөрөв тоглож 3 хожсон 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглож гурав хожсон 72 оноотойгоор удааллаа.

Ташрамд дуулгахад, Өчигдөр борооны улмаас хойшлогдсон гурван  тоглолт өнөөдөр нөхөж явагдана.

Ингэснээр манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпын эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо 6 дугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж л үлдлээ.

Сэтгэгдэл бичих