769 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8600 гаруй хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 769 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын  768 нь дотоодын халдвар бол эрүүл мэндийн ажилтан нэг хүн халдвартай гарчээ. Нийт тохиолдлын 681 нь нийслэлд,  хөдөө орон нутагт 87 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 41, Булган аймагт 9, Хөвсгөл аймагт 1, Ховд аймагт 11, Төв аймагт 7, Архангай аймагт 1, Төв аймагт 7, Хэнтий аймагт 2, Дорнод аймагт  5 , Дорноговь аймагт 3, Өвөрхангай аймагт 4, Говь-Алтай аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 55 897, эмнэлгээс шалтгаалсан 167, зөөвөрлөгдсөн 509, Улаанбаатарынх 50 139, орон нутгийнх 5758 болж байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  56 621 боллоо. Харин 571 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  49 320 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 47-90 насны 5 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 268 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт  4345 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 126 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 467 нь хүнд, 1554 нь хүндэвтэр,  2198 нь хөнгөн гэж оношлогджээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2665 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих