Японы Засгийн газар Москва, Вашингтоны харилцааны чиг хандлага, түүний дотор Женевт болох ОХУ, АНУ-ын удирдагчдын уулзалтыг анхааралтай ажиглана гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.
“Гуравдагч орнуудын харилцааны талаар тайлбар хийхээс татгалзмаар боловч АНУ, ОХУ нь олон улсын хамтын нийгэмлэгийн чухал тоглогчид юм. Тиймээс Японы Засгийн газар хоёр орны харилцааны чиглэл, түүний дотор ирэх сард товлосон удирдагчдынх нь уулзалтыг сонирхож байгаа бөгөөд анхааралтай ажиглана" гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын уулзалт зургаадугаар сарын 16-нд Женевт болно гэж Кремлийн хэвлэлийн алба өмнө нь мэдээлсэн билээ.