"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зорьсон бөгөөд өнөө шөнө хэсгийн шатны үлдсэн хоёр тоглолтоо хийнэ.
Шигшээ багийн залуус Польшийг 22-18, Туркийг 21-18 харьцаагаар тус тус буулган авсан бөгөөд "A" хэсгийг хоёр хожил, 43 оноотойгоор тэргүүлж байна.
Харин тэдний араас Бразилын шигшээ баг мөн хоёр хожил 42 оноотойгоор шил даран нэхэж байна. Манай баг өнөө шөнө 01:30 цагаас Чех, 03:35 цагаас Бразилын багтай тус тус тоглоно.