АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.
Тэмцээний дөрөв дэх өдөр манай улсаас Эмэгтэйчүүдийн
- -87 кг жинд М.Мягмаржаргал /Олимпын эрхээ авсан/
- -78 кг жинд Э.Мичидмаа
- -75 кг жинд Л.Алтанцэцэг нар хагас шигшээд тоглосон боловч гурвуул ялагдаж хүрэл медаль хүртэхээр боллоо. Тэмцээнийг манай улсын эмэгтэй 5 боксчин зорьсноос хоёр нь шөвгийн наймд, гурав нь шөвгийн дөрөвт ялагдал хүлээлээ.
Харин өнөө шөнө эрэгтэйчүүдийн
- -49 кг-ын жинд О.Өнөболд
- -56 кг-д Х.Энх-Амар
- -64 кг-д Б.Чинзориг /Олимпын эрхээ авсан/
- -60кг жинд Э.Цэндбаатар /Олимпын эрхээ авсан/
- -69кг жинд Б.Мишээлт нар хагас шигшээд хүч үзэх ба ялсан нь финалд шалгарч мөнгөн медалийн болзол хангана. Азийн аваргыг манай улсын эрэгтэй 8 боксчин зорьсноос гурав нь шөвгийн наймд ялагдсан.
Тоглолтууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх ба Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.