Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс орон даяар дахин хатуу хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Засгийн газар, УОК-оос хөл хорихгүйгээр зургаадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын давтан тунг дуусгаад долоодугаар сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна" хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.