“Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл

оруулсан Алсын Хараа

ЗГХЭГ-аас Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй. Тус төсөлд тусгах иргэдийн саналыг [email protected] хаягаар хүлээн авч байгаа юм.

2019 оны 04 дүгээр сараас хойш нийт найман сарын турш салбар бүрийн 1500 эрдэмтэн, судлаач хамтран боловсруулсан есөн тулгуур, 50 зорилт бүхий бодлогын баримт бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 03-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, мөн сарын 31-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт тус тус гардуулсан юм. Дараа нь 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга удирдлагуудад, мөн АН, ШИНЭ нам, МАХН зэрэг улстөрийн нэр бүхий 10 гаруй намын дарга нарт, мөн УИХ-ын Байнгын хороодын дарга нарт уг төслийг дэлгэрэнгүй танилцуулж, санал, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж гардуулан өгсөн юм.

Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд орон сууцны бодлогын өөрчлөлт хийх, хуримтлалын бодлого болон даатгалын тогтолцоог боловсронгуй, хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэг, улсын эмнэлгүүдийн шинэчлэл, их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр зэрэг хөгжлийн тэргүүлэх зургаан салбарыг тодорхойлж, хөгжүүлэх юм. Монгол Улсын хүн амын тоо 2050 он гэхэд 5.5 сая байх тооцоотой байгаа бөгөөд бодлогоор дэмжиж чадвал 6 сая хүрэх боломжтой хэмээн үзсэн байна. Улаанбаатар хот 2050 он гэхэд 3.2 сая хүн төвлөрөхөөр байгаа учраас Улаанбаатар хот ба дагуул хотыг байгуулахад анхаарч байгаа аж.

Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг энд дарж  үзнэ үү.

Сэтгэгдэл бичих