Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг өчигдөр буюу энэ сарын 27-ны 22:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд УОК-оос баталсан журмын дагуу “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас зохион байгуулснаас хойш тавдугаар сарын 28-ны байдлаар гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 28 мянга орчим иргэнээ аваад байна.