Олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсын баг хэсгээ тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн Австри улсын Грац хотод өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байна. Манай улсын эрэгтэй баг өчигдөр эхний тоглолтоо Польш улсын багтай хийж, 22:18 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө яллаа. Удаах тоглолтдоо Турк улсын багтай учраа таарч, 21:13 харьцаатайгаар илүүрхэв. Ингэснээр манай улсын эрэгтэй баг хоёр хожиж, нийт 43 оноо авснаар хэсгээ тэргүүлж байна.

Тэмцээний А хэсэгт Монгол, Бразил, Польш, Чех болон Турк улсын баг багтаж байна. Ташрамд дурдахад, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпод оролцох эрхийг эмэгтэй тамирчид авсан юм. Тус нь эрх нь Монгол Улсы олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох анхны эрх болсноороо онцлогтой.

Сэтгэгдэл бичих