Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН)-ын үйл ажиллагааг зогсоох асуудлыг хэлэлцэх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 28-нд болно.
Тодруулбал, тус намын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд тэмдэглүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлтийг энэ сарын 21-нд Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Уг хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэлэлцэхээр товлоод байна.
Ташрамд дурдахад МАХН болон МАН-ын хамтарсан ажлын багаас боловсруулсан “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-нд өнгөрсөн сарын 29-нд талууд гарын үсэг зурсан. Ингэснээр МАХН үйл ажиллагааг зогсоож, МАН-тай нэгдэж, Монгол Улсын эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар болсон юм.