Хөдөө аж ахуйг дэмжих сангаас тариаланчдад жил бүр үрийн улаанбуудай, шатахуун, бордоо, техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, тариалалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг.
Одоогоор давхардсан тоогоор 478 иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтэд 15.1 тэрбум төгрөгтэй дүйх хэмжээний дэмжлэг олгоод байна. Тодруулбал, давхардсан тоогоор 339 иргэн, аж ахуй нэгжид 14 тэрбум төгрөгийн 11 мянган тонн үрийн улаанбуудай өгчээ. Үүнээс 177 аж ахуй нэгжид 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4064 тн дотоодын үрийн буудай, 162 иргэн аж ахуй нэгжид 10.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7398 тн импортын үрийн буудай олгов.
Мөн давхардсан тоогоор 95 иргэн, аж ахуй нэгжид 499,7 сая төгрөгийн 248,420 литр шатахуун, 27 иргэн, аж ахуй нэгжид 126 сая төгрөгийн үнэ бүхий 20 525 тонн бордоо олгосныг ХХААХҮЯ мэдээллээ.