"Файзер" вакцины тээвэрлэлтийг "UPS Mongolia" хариуцан ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

Тээвэр ложистикийн "UPS Mongolia-Сэлэнгэ групп" компани манай улсын гадаадын орноос авч буй вакцины тээвэрлэлтийг хийж байна. Өнөөдөр өглөө тус компани АНУ-аас "Файзер" вакцины 100 мянга гаруй тунг эх орондоо тээвэрлэн авчирлаа.

Олон улсын буухиа шуудангийн тус компани үүний өмнө "COVID-19" халдварын эсрэг АНУ-ын "Файзер" компанийн вакциныг  анх удаа, олон хоногийн өмнөөс бэлтгэлийг ханган тээвэрлэлтийг хариуцан оруулж ирж, ХӨСҮТ-д 3 дугаар 24-нд хүлээлгэн өгч, хасах 70 хэмийн хөргөгчинд амжилттай шилжүүлэн байршуулж байв.

Энд ДЭМБ, ЭМЯ, АНУ-аас тээвэрлэсэн БНСУ-ын агаарын тээврийн KAL (Korean Air), Монгол Улсад тээвэрлэсэн МИАТ ТӨХК болон манай улсын хил, гааль, мэргэжлийн хяналт, нисэх буудал, хууль хяналт, цагдаа, хүчний байгууллагууд, "UPS Mongolia, Сэлэнгэ групп" компанийн ажилтнууд хамтран ажилласан юм. Вакцин тээвэрлэлтийг Монгол Улс руу олон улсын "UPS Worldwide Express" компани амжилттай зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих