Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд Монголын 20 бөх хүч сорино

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-нд Красноярск хотод болно.

“Бага дэлхийн аварга” хэмээгддэг уг тэмцээнд хүчээ сорихоор Монголын шигшээ багийн 20 тамирчин хойд хөршийг зорив. Баг тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэх бөгөөд шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллана хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Красноярскт зодоглох эрэгтэй бөхчүүдийг танилцуулахад, 57 кг-д Пүрвээгийн Дашцэрэн, 61 кг-д Намсрайн Ганбаяр, 65 кг-д Эрдэнэбатын Төгсжаргал, 74 кг-д Дарханбаярын Тэнгис, Олонбаярын Сүлдхүү, 79 кг-д Алтанзулын Дөлгөөн, 86 кг-д Мэндбилэгийн Тэмүүжин, 92 кг-д Дагвадоржийн Оргилох нар  барилдана.

Харин эмэгтэй бөхчүүдээс, 50 кг-д Долгоржавын Отгонжаргал, Батбаатарын Энхзул, 53 кг-д Батхуягийн Хулан, 55 кг-д Баяраагийн Халиунаа, Батцоожийн Марал, 57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 62 кг-д Энхбатын Гантуяа, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, 68 кг-д Очирбатын Насанбурмаа, 72 кг-д Энх-Амарын Даваанасан, Доржсүрэнгийн Цогзолмаа нар хүчээ сорино.

Сэтгэгдэл бичих