Халдварын 680 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7831 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 680  тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ 680 тохиолдол  бүгд дотоодынх бөгөөд 634 нь нийслэлд, хөдөө орон нутагт 46 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 19, Төв аймагт 10, Өвөрхангай аймагт 3,  Булган аймагт 10, Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 54 414 боллоо. Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48 041 болж байна.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  2 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 257 хүн эндээд байна.

Одоогоор эмнэлэгт коронавируст халдвартай 4234 хүн эмчлүүлж байгаагаас 119 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 495 нь хүнд, 11472 нь хүндэвтэр,  2148 нь хөнгөн гэж оношлогджээ.

Сэтгэгдэл бичих