Коронавируст халдварын 634 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8016 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 634  тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 634 нь дотоодод, 589 нь нийслэлд, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 3, Төв аймагт 12, Өвөрхангай аймагт 3,  Булган аймагт 18, Завхан аймагт 2, Хөвсгөл аймагт 2, Говь-Алтай аймагт тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 53 734 боллоо. Сүүлийн 24 цагт 608 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 47 356 болж байна.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  2 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 255 хүн эндээд байна.

Одоогоор эмнэлэгт коронавируст халдвартай 4243 хүн эмчлүүлж байгаагаас 120 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 498 нь хүнд, 1518 нь хүндэвтэр,  2107 нь хөнгөн гэж оношлогджээ. Харин хөнгөн хэлбэрийн 1858 хүн гэрийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих