"Ирэх сарын 10-н гэхэд нийслэлчүүдийг II тунд хамруулж дуусна"

оруулсан Алсын Хараа

Covid-19-ийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж  “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6,597 хүн байна. Ойрын хавьтал 882 хүн бүртгэгдсэнээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын  I тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, II тунд 61.9 хувь нь хамрагдаад байна” гэв. Мөн төлөвлөгөөгөөр зургаадугаар сарын 3-нд дархлаажуулалт дуусахаар төлөвлөсөн ч хойшилбол зургаадугаар сарын 10-нд нийслэлийн иргэдийнхээ II тунг дуусгахаар төлөвлөж байгааг онцлов.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис “Иргэдийн дунд дархлаажуулалтын II тунгаа хийлгэчихвэл халдвар авахгүй гэсэн ойлголт байна. Үүнээс болж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүйгээс халдвар авах тохиолдол гарлаа. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй. Нийт хүн ам дархлаажуулалтад хамрагдаж байж, улсын хэмжээнд сүргийн дархлаа тогтоно”  гэв.

Сэтгэгдэл бичих