Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиож байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн 2019 онд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг бүх нийтээр тэмдэглэх тухай хуульчилсан.

Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиож байна.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд шамддаг.

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг дэлгэрүүлэх учиртай.

Энэ өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг ажээ.

Их дүйчин өдрийг тохиолдуулан Улаанбаатар буян ХХК-иар үйлчилгээ авсан бурхан бологсод, тэдгээрийн ар гэр бүлд зориулсан эргэлтийн үйлчилгээг буяны төвүүддээ иргэдийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйгээр #ЦАХИМ ?хэлбэрээр зохион байгуулж байна.

Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэл ?http://m.me/ulaanbaatarbuyan линкээр орж захиалгаа өгөөрэй.

Түүнчлэн "Улаанбаатар буян" ХХК нь зөвхөн бурхан бологсдод зориулсан цахим айлтгалын үйлчилгээг /ном уншуулах/ үзүүлэх юм.

Та цахим хэлбэрээр бурхан болоочдоо зориулан ном уншуулахыг хүсвэл ?https://bit.ly/2RhDlEe линкээр орж захиалгаа өгөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Буяны лавлах ☎7016-2222

 

Сэтгэгдэл бичих