Барилга дээр ноцтой осол гарчээ

оруулсан Алсын Хараа

Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрладаг "Голден будда" хотхонд барьж буй барилгын 9 давхраас “Миний Сайншанд” ХХК-ийн заслын ажилтан Д.А унаж нас барсан ноцтой осол гарсан талаар НМХГ-аас мэдээллээ.

Тус 15 давхар барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Заслын ажилтан Д.А нь галын аюулаас хамгаалах гадна шат суурилуулах заслын ажил хийж байхдаа унасан байна. Ослын хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих