/NEW YORK TIMES/ Монгол Улс нөлөө бүхий хоёр том хөршийнхөө дунд тоглолт хийж, хөгжиж буй орнууд дундаа вакцин авах асуудлаар нааштай үр дүнд хүрээд буй талаар “New York Times” нийтлэлдээ онцолжээ.
Тус нийтлэлд “Дэлхийн ихэнх орон Covid-19-ийн вакцин олж авахаар хөөцөлдөж байна. Монгол Улсын хувьд БНХАУ, ОХУ-тай байгуулсан гэрээнүүдийн ачаар өдгөө насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулах нөөцтэй болжээ. Монголын эрх баригчид вакциныхаа нөөцөд тун итгэлтэй байгаа бөгөөд ард иргэддээ COVID-19-гүй зуныг амлаад байна.
Бага орлоготой, хөгжиж буй орнуудын тоонд багтдаг Монгол Улсын хувьд цөөн сарын хугацаанд ахиу вакцин татан авсан нь томоохон амжилт юм. Учир нь ядуу буурай олон орон вакцин авахаар дарааллаа хүлээж байна. Монгол Улс нь ОХУ, БНХАУ-ын голд байрладаг геополитикийн тоглогчийн статусаа ашиглан, чинээлэг орнуудтай зэрэгцэн богино хугацаанд вакцин худалдан авах боломж бүрджээ” гэжээ.
Мөн Брюссель дэх Орос, Европ, Ази судлалын төвийн дарга Тереза Фэллон “Монголчууд том хөршүүдийнхээ дунд тоглолт хийж, өөрсдийн үр ашгаа нэмэгдүүлэх чадвартайг харуулж байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: NEWS.MN