УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-ийн шинжилгээг энэ сарын 10-нд өгсөн бөгөөд хариу "сөрөг" буюу халдваргүй хэмээн гарчээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 6-нд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзсан. “ASB”-гийн төлөөлөгч энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монголд ирсэн бөгөөд хамт зорчиж байсан франц иргэнээс "COVID-19" илэрч Дорноговь аймагт өдгөө тусгаарлагдаад байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19" тархахаас сэргийлэх үүднээс холбогдох мэргэжлийн байгууллагынханд албан өрөөндөө шинжилгээ өгсөн байна.