Дахин 539 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7541 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 539 тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 491 нь нийслэлд, хөдөө орон нутагт 48 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 14, Сэлэнгэ аймагт 1, Төв аймагт 9, Өвөрхангай аймагт 6,  Архангай аймагт 7, Булган аймагт 1, Хөвсгөл аймагт 2, Говь-Алтай аймагт 4, Баян-Өлгий аймагт 2, Дорнод аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт 485 хүн эдгэрсний 366 нь эмнэлгээс 119 нь гэрийн эмчилгээнээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 46 338 болж байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 52 470 боллоо. Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 4 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 248 хүн эндээд байна.

  Коронавируст халдвартай 4091 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 115 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 528 нь хүнд, 1357 нь хүндэвтэр, 2091 нь хөнгөн гэж оношлогджээ.

Өчигдрийн 17.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд нэг сая 827 мянга 826 хүнийг вакцины нэгдүгээр тунд, 753 мянга 136 хүнийг хоёрдугаар тунд хамруулжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 938 440, хоёрдугаар тунд 579 400 хүн хамрагдсан байна. Харин орон нутагт 889 386 хүн нэгдүгээр тун, 173 736 хүн хоёрдугаар тун хийлгэжээ. Улсын хэмжээнд өдөрт 24 мянган хүнийг вакцинд хамруулж байна.

Сэтгэгдэл бичих