Коронавируст халдварын 684 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8399 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 684 тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 679  нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 638, хөдөө орон нутагт 41, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол батлагджээ.

Орхон аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Төв аймагт 19, Архангайд 7, Сүхбаатарт 1,  Завхан аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 51 931  боллоо. Харин  708 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  45 853 хүн эдгэрээд байна.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 4 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 244 хүн эндээд байна.

Коронавируст халдвартай 4059 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 116 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 535 нь хүнд, 1334 нь хүндэвтэр, 2074 нь хөнгөн гэж оношлогджээ.

Түүнчлэн коронавирус туссан 1753 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих