Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваатай Нацү башёг тэргүүлж явна

оруулсан Алсын Хараа

 Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 13 дахь өдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров /М-6/-ыг ёрикири мэхээр давснаар 12 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлж байна.

Харин Ичиножёо 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/,  Кайсэй /М15/-д ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 7 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Чиёотайрюү/М-14/-д цүкиотаоши мэхээр унаж, 6 даваа 7 унаатай байгаа бол Чиёотайрюү 9 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр Котоеко /М-7/-д ёритаоши мэхээр унаж 4 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Сэкиваке Таканошо/М-2/-г уватэнаге мэхээр унагаснаар 6 даваа, 7 унаатай болов.

Өнөөдөр Озэки Шодай, Такарафүжи /М-7/-г ёрикири мэхээр хаяснаар 8 даваа, 5 унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүлээд байна.

Харин энэ өдрийн сонирхолтой барилдаан гэвэл озэки Тэрүнофүжигийн араас 2 унаатай нэхэж явсан озэки Такакейшёог, Эндо /М-8/ цүкиодаши мэхээр давснаар 10 даваа, 3 унаатай болж, башёг тэргүүлэгчдийн 2 дугаар эгнээнд дэвшин орж ирлээ.

Сэтгэгдэл бичих