ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Томоохон боомт оршдог, эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой энэ бүс нутагт халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, оношилгоо шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийг өргөн хүрээнд хийх шаардлага тулгарч буйг орон нутгийн удирдлагууд хэллээ. Дөрөвдүгээр сарын дундаас “Шаргын овоо” тусгаарлах байранд тээврийн жолооч нарыг тусгаарлаж байснаас хойш халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Зорилтот бүлгийн иргэдийн 80 гаруй хувийг нэгдүгээр, 60 шахам хувийг давтан тунд хамруулсан бөгөөд эрсдэлт бүлэг болох тээврийн жолооч нарын 95 хувь бүрэн тунгаа хийлгэжээ.

Дорноговь аймгийн хувьд дархлаажуулалтаараа улсад хоёрдугаарт байгаа бөгөөд хамрагдах шаардлагатай хүмүүсийн 90 хувь нь нэгдүгээр, 30 гаруй хувь нь давтан тунд хамрагдаад байна. “Ногоон бүс” болох зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч нар бүрэн тундаа хамрагдсан ч түргэвчилсэн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьж байгаа. Иймээс түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд анхаарахаа Шадар сайд хэлж, халдварын оношилгооны төв байгуулах хүсэлтийг судлана гэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

 

Сэтгэгдэл бичих