Б.Баярцэцэгийн “Наашаа суу” дууны клип цацагдлаа

оруулсан Алсын Хараа

Дуучин Б.Баярцэцэгийн 2020 оны анхны уран бүтээл болох “Наашаа суу” дууны клип энэ сарын 6-ны өдрөөс  цацагдаж эхэллээ. “Наашаа суу” дууны үгийг Х.Болор-Эрдэнэ зохиож , аяыг МУУГЗ   Ц.Чулуунбат, хөгжмийн найруулгыг  МУСГЗ Н.Халиун  нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ.

Дуучин Б. Баярцэцэг шинэ уран бүтээлийнхээ талаар өөрийн пэйж хуудаснаа “Олон жил уран бүтээлийг минь дэмжиж,урам өгсөөр ирсэн эрхэм хүмүүстээ зориулж байгаа энэхүү талархлын дууг маань хүлээн авна уу?

“Наашаа суу” уран бүтээлийн маань амин сүнс болсон хөгжмийн зохиолч МУУГЗ Ц.Чулуунбат, зохиолч Х.Болор-Эрдэнэ, хөгжмийн найруулагч МУСГЗ Н.Халиун, “New star” бичлэгийн студи, mixing engineer Jerry Chua нартаа маш их баярлалаа.  Видео клипийг бүтээсэн “Skin entertainment” ийн авьяаслаг,бүтээлч залуустаа үнэхээр их баярлалаа. Мөн клипний стилистээр ажилласан олон жилийн минь хамтрагч, дахин давтагдахгүй Сувдаа чамдаа болон хамт олонд нь маш их баярлалаа. Клипний гол дүрүүд, миний аврагчид  үзэсгэлэнтэй Долгор, Аззаяа  хоёртоо гүнээ талархаж байна. Дурьдахгүй байж болохгүй чухал хамт олон бол клипийг маань хамтран бүтээлцсэн LORIBLU Mongolia,   DYRBERG/KERN MONGOLIA маш их баярлалаа. Сэтгэл зүрхээ шингээн урласан бидний уран бүтээл бүсгүйчүүд та бүхний минь бүхий л цаг үед нь хань байгаасай” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих