“Microsoft” компани ирэх оны 6 дугаар сарын 15-наас “Internet Explorer” интернет хөтчөө дэмжихээ зогсооно гэдгээ мэдэгджээ.
“Internet Explorer”-н функцууд “Microsoft Edge”-д шилжсэнээр тус хөтчийг ирэх оноос дэмжихээ зогсоож байна. Энэ алхам нь “Windows”-н зарим хувилбарт хамааралгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
1995 онд бий болсон “Internet Explorer” хөтөч нь “Microsoft”-н үйлдлийн системийн гол бэлгэ тэмдэг, таних тэмдгүүдийн нэг байсан юм. Урт хугацаанд дангаараа ноёрхож ирсэн тус хөтөч нь “Firefox", "Mozilla", "Chrome” зэрэг өрсөлдөгчид гарч ирсний дараагаар ч оршин тогтносоор байсан юм.
“Internet Explorer” хөтчийн шинэ хувилбаруудыг 2015 оноос хөгжүүлэхээ зогсоосон бөгөөд “Windows”-н гол хөтөч нь “Microsoft Edge” болсон хэдий ч хуучин хөтчөө үргэлжлүүлэн дэмжсээр байжээ.