Сүүлийн 24 цагт 519 хүнд коронавирусний халдвар илэрчээ

оруулсан Алсын Хараа

 Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8133 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 519 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 513  нь дотоодын халдвар бол нийслэлд 461, хөдөө орон нутагт 52 , эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол бүртгэгдсэн бол 4 дүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн нэг хүний давтан шинжилгээний хариу эерэг гарчээ.

Орхон аймагт 8, Дархан-Уул аймагт 3, Төв аймагт 17, Архангайд 9, Сэлэнгэд 1, Говь-Алтайд 5, Завханд нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдлын тоо 49 902, эмнэлгээс шалтгаалсан 159, зөөвөрлөгдсөн 509, Улаанбаатарынх 44 568, орон нутгийнх 5334 болж байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт 50 618 тохиолдол  боллоо. Харин  805 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 44 391 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 235 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт 3896 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас  110 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн  539 нь хүнд,   1343 нь хүндэвтэр,  1904 нь хөнгөн гэж оношлогджээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2075 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих