Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодлоо

оруулсан Алсын Хараа

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд болж өндөрлөлөө. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөв дэх бөх Мёогирюүтэй оноолт тааран барилдаж, өвдөг шороодов. Ингэснээр тэрбээр 10 даваа, нэг унаатай болж байна. Хэдийгээр өвдөг шороодсон ч Тэрүнофүжи башёг ганцаар хошуучилсан хэвээр байгаа юм.

Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Вакатакакагэд өвдөг шороодсоноор таван даваа, зургаан унаатай болов. Харин Кирибаяма учраагаа давж гурван даваа, найман унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Ичиножо А.Ичинноров өнөөдөр найм дахь даваагаа авснаар 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар өнөөдөр өвдөг шороодсоноор хоёул зургаан даваа, таван унаатай болжээ.

Сэтгэгдэл бичих