Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9023 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 570 нь дотоодын халдвар бол нийслэлд 492, хөдөө орон нутагт 78, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол бүртгэгдэв. Орхон аймагт 8, Дархан-Уул аймагт нэг, Төв аймагт 33, Архангайд 6, Сэлэнгэд 13, Өвөрхангайд 5, Говь-Алтайд 4, Дорнодод 1, Ховд аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт 50 099 тохиолдол боллоо. Харин 865 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарчээ. Тэдгээрийн 513 нь хөнгөн өвчилж, гэрээр эмчлүүлсэн байна. Ингэснээр нийт 43 586 хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 6 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 227 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай нийт 3854 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 99 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 497 нь хүнд, 1359 нь хүндэвтэр, 1899 нь хөнгөн гэж оношлогджээ. Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2411 хүн гэрийн ажиглалтад байна.