Дуучин Ариана Гранде гэрлэжээ

оруулсан Алсын Хараа

Америкийн дуучин Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зууч Далтон Гоместой гэрлэсэн талаар дуучны төлөөлөгч “CNN” телевизэд даваа гарагт мэдээлжээ.

“Өнгөрсөн амралтын өдрүүдэд цомхон хүрээнд зохион байгуулсан хуримын ёслолд 20 орчим хүн оролцсон. Тэд бүгд маш их аз жаргалтай байсан” гэж “People” сэтгүүл төлөөлөгчийн мэдээлснийг эш татан уламжилсан байна.

Хос хоёр А.Гранде, Жастин Бибер нарын хамтран дуулсан “Stuck with U” дууны клипэнд тоглосноор анх олны өмнө гарч ирсэн юм. Энэхүү дуунд өдгөө 27 настай А.Гранде, 25 настай Д.Гомес нар бүжиглэж буйгаар гардаг.

"TMZ" цахим хуудсанд мэдээснээр, хос Калифорни муж улсын Монтесито хот дахь дуучны гэрт хуримлажээ. Тэд сүй тавьсан гэдгээ өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр олон нийтэд зарласан юм.

Сэтгэгдэл бичих