"АЗИЙН ХҮЛЭГ УЛС АЛСЫН ХАРАА 2050" номын нээлт боллоо

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Азийн хүлэг улс Алсын хараа 2050" номын нээлт өнгөрсөн ням гараг буюу 05 дугаар сарын 16-нд "Нэфко" компанийн байранд цар тахлын халдвар хамгааллын дэглэм, УОК-ын заавар зөвлөмжийн дагуу цомхон хүрээнд болжээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд 2005 онд 25 настайдаа анхны "Алсын хараа" номоо гаргаж хэд хэдэн удаа бестселлер болж байсан. Харин үүнээс яг 10 жилийн дараа буюу 2015 онд тэрбээр АНУ-ын Харвардын их сургуулийг төгсөж Монголд ирмэгцээ хоёр дахь ном болох "Азийн хүлэг улс"-аа олны хүртээл болгосон нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан юм.

Харин 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар 90-оноос хойш батлагдсан, Монгол Улсын хөгжил рүү чиглэсэн "замбараагүй" баримт бичгүүдийг дүгнэх, нэгтгэх, шинэчлэн боловсруулах зорилгоор байгуулсан ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын хувиар ахалж ажилласан юм. Ингээд 1 жил 5 сарын хугацаанд нийт 1500 гаруй эрдэмтэн, багш, судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийнхэн уйгагүй ажилласны дүнд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьж батлуулж чадсан юм. Энэ хүртэл нийгмийн бүх салбарыг хамарсан олон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байдаг.  Залуучуудын, Z үеийнхний, Эмэгтэйчүүдийн, Төрийн албаны, Их, дээд, сургуулийн багш, оюутнуудын, Инженерүүдийн, Орон нутгийн удирдлагуудын гэх зэрэг олон хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлж Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлүүдийг салбар тус бүрээр нь нарийвчлан боловсруулжээ. Мөн гадаадын тэр тусмаа манайхтай эдийн засаг, газар зүйн барйшил, хүн ам, засаглалын ижил төстэй загвар бүрийг судалсан байна.

Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ эдгээр гурван ном, бүтээлээ нэгтгээд боть хэлбэрээр хэвлүүлсэн байна. Түүний анхны "Алсын хараа" ном нь таван удаа, удаах "Азийн хүлэг улс" ном нь хоёр удаа хэвлэгдэж уншигчдад хүрсэн ч өнөө хэр борлуулалтанд байдаггүй учир уншигчдын хүсэлтийг зохиогч харгалзан үзээд нэгтгэж хэвлүүлжээ. Энэ удаагийн номын нээлтэд улс төрийн, урлагийн, бизнесийн, хэвлэлийн салбарын цөөхөн хүнийг урьж оролцуулсан байна.

Ganzorig Vanchig (aka Vinzo) (@ganzorigv) | Twitter

Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ

Jargal Dambadarjaa (@jargal_defacto) | Twitter

Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ

ಚಿತ್ರ

No description available.

 

No description available.

No description available.

Сэтгэгдэл бичих