Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 533 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 49 175 боллоо.
Шинэ тохиолдлын 527 нь дотоодын халдвар бол нийслэлд 490, хөдөө орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэв.
Төв аймагт 25, Орхонд 1, Архангайд 2, Говь-Алтайд 28, Өвөрхангайд 4, Завханд 2, Ховд аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрчээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай долоон хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 214 хүн эндээд байна.
Харин 1065 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 41 844 хүн эдгэрчээ. Одоогоор коронавируст халдвартай нийт 4087 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 115 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 494 нь хүнд, 1378 нь хүндэвтэр, 2100 нь хөнгөн гэж оношлогджээ.
Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3009 хүн гэрийн ажиглалтад байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.