Нацү башёг озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлсээр байна

оруулсан Алсын Хараа

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшёог ошидаши мэхээр давснаар гачигоши хийж, башёг тэргүүлж байна.

Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Точиношин /М-7/-г уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 3 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Такарафүжи /М-7/-д ошидаши мэхээр ойчиж 3 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Шиманоүми /М-9/-г ошидаши мэхээр давж 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Сэкиваке Такаясү-д окүритаоши мэхээр ойчиж 2 унаа, 6 даваатай байна. Энэ өдөр Озэки Шодай-г Комүсүби Митакэүми ошидаши мэхээр хаяснаар 6 даваатай боллоо.

Харин Озэки Такакейшёо, Мёогирюү /М-4/-г хатакикоми мэхээр давж 7 даваатай болж, башёг тэргүүлэгч Тэрүнофүжигийн араас нэхэж явна.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Озэки Асанояамаг үчигаке мэхээр унагаж 3 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Озэки 4 даваа, 4 унаатай болоод байна. Хошёорюү маргааш Озэки Шодайтай учраа таарчээ.

Сэтгэгдэл бичих