/TASS/. Газын зурвасаас пуужингууд харвасаар байгаатай холбогдуулан аюулгүй байдлын үүднээс гадаадын агаарын тээврийн бүх компани Израил руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ.
Израилын “Kan” радиостанцын бямба гарагт мэдээлснээр, Израил руу үйлдэх нислэгээ хамгийн сүүлд түр зогсоосон агаарын тээврийн компаниудын нэг нь АНЭУ-ын компани байсан аж.
Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд 5 дугаар сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Үүнээс хойш Палестины нутаг дэвсгэрээс Израилын хотуудад дор хаяж 2300 пуужин харвасан байна.