Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8 мянга гаруй хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 541 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 48 642 боллоо.
Шинэ тохиолдлын 30 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 207 боллоо. 74 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр эндэв. Харин 1306 хүн сүүлийн 24 цагт эдгэрснээр энэ тоо 40 900 боллоо.
Өнөөдрийн байдлаар 4256 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 163, хүнд 527 хүн байна. "COVID-19"-ийн халдвараар өвчилсөн архаг суурь өвчтэй хүмүүсийг эмнэлэгт шилжүүлэх нөхцөлд гэрээрээ эмчлүүлье гэсэн хүсэлт их гарах болсон. Үүнтэй холбогдуулан гэртээ үлдэн эмчлүүлэх нь эрсдэлтэй алхам гэдгийг ЭМЯ-наас тодотгож байна. Тиймээс эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй байгааг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар, 3207 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэрээр үйлчилгээ авч байна.