Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё Токиогийн “Риогокү Кокүгикан” ордонд долоо дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүн жигүүрийн сэкивакэ Таканошогоор ээлжит даваагаа авч, өвдөг шороодолгүй тэмцээнийг тэргүүлэгчийн байрандаа үлдэж чадлаа. Түүний араас озэки Такакейшо зургаан даваа, нэг унаатай нэхэж байна.
Монгол сүмочдоос Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар таван даваа, хоёр унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан дөрвөн даваа, гурван унаатай, Хоошорюү С.Бямбасүрэн, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар хоёр даваа, таван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.