/TASS/. Эрүүл мэндийн даатгалгүйгээр цагаачдыг улс орондоо нэвтрүүлэхийг түр зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт цуцалжээ.
Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
“Цагаачдыг нэвтрүүлэх тухай тунхаглалын хүрээнд нэвтрэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь АНУ-ын ашиг сонирхолд нөлөөлөхгүй. Манай улсад санхүүгийн бололцоо байхгүй ч хууль ёсных нь дагуу цагаачлахыг зорьж буй иргэдийн нэвтрэх боломжийг хориглохгүйгээр бид зорилгодоо хүрэх боломжтой” хэмээн баримт бичигт дурджээ.
Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдаагүй цагаачдын АНУ-д нэвтрэх боломжийг нь хязгаарласан захирамжид Дональд Трамп 2019 оны 10 дугаар сарын 4-нд гарын үсэг зуржээ. Тухайн үед хүсэлт гаргагчид эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас хойш 30 хоногийн дотор даатгал хүчинтэй гэдгийг аль эсвэл даатгалаа төлөх чадвартай гэдгээ батлан харуулах ёстой байсан аж.